Украины зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский тус улсын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд Курск мужийн Сужа хотыг орхин гарах бэлтгэл хангах тухай үүрэг өгчээ.
“Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд шаардлагатай тохиолдолд илүү ашигтай байрлал эзлэхийн тулд шилжилт хөдөлгөөн хийх болно. Юуны түрүүнд нисэгчгүй нисэх онгоц болон их бууны анги нэгтгэлүүдийг ажиллагаанд оруулна. Шаардлагатай бүх захирамжийг өгсөн. Одоогийн байдлаар Сужа хотын зах болон түүний эргэн тойрны нутагт байлдааны ажиллагаа идэвхтэй өрнөж байна” гэж Сырский телеграмм суваг нийгмийн сүлжээнд бичсэн байна.
Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчин Курск мужийн таван суурингаас Украины цэргүүдийг шахан гаргаад байгаа бөгөөд Сужа хотын төвийг хяналтдаа авчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч Владимир Путин Оросын цэргийн Курскийн бүлэглэлийн удирдлагын төвд очиж, Оросын батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовын илтгэлийг сонсох үеэрээ Курск мужид орж ирсэн Украины цэргийг ойрын хугацаанд бүрэн бут цохиж, бүс нутгийн аюулгүйн бүс бүрдүүлэх үүргийг өгсөн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Ерөнхийдөө бол бүх фронтод Украйнчууд ялагдаж байгаа. Тиймдээ ч тэд гуч хоног түр гал зогсоохыг машид хүсч байгаа, харин үүнийг нь ямар ч тэнэг хүлээж авахгүй, ялж яваа тал юу гэж нөгөө талдаа амсхийх боломж олгох вэ дээ.
Ухаандаа ялагдаад ухраад байгаа юмуу даа