ЖДҮХС I Төвийн бүсэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг авч дууслаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 13

 

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан  “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон  ХХААХҮ-ийн Сайдын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/35, А/36, А/37 дугаар тушаалаар Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх нөхцөлтэйгээр 36,5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан. Үүний дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг 2025 оны 02 дугаар сарын 10-аас 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр амжилттай хүлээн авлаа. 

 

 

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заасан бөгөөд зээлийн цахим системд нийт 319 аж ахуйн нэгж зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлснээс 63,6 хувь буюу 203 аж ахуйн нэгж 100 хүртэл сая төгрөгийн зээл хүссэн байна.

Төсөл хүлээн авах цахим системд нийт 534 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 319 аж ахуйн нэгжийн 48,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулсан байна. 

 

Аймаг/Хот

Төслийн тоо

Хүсч буй зээлийн дүн

1

Дархан-Уул

94

14,996,058,080.00

2

Сэлэнгэ

114

16,961,718,468.00

3

Төв

111

16,797,159,493.00

 

Нийт

319

          48,754,936,041.00

 

Төсөл сонгон шалгаруулалтын явцын мэдээллийг зээлийн цахим системд бүртгэлтэй утасны дугаараар мессеж илгээн мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top