Украин хэзээ нэгэн цагт Оросын бүрэлдэхүүнд орж магадгүй гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп үзэж байгаагийн зэрэгцээ Америкийн засгийн газрын зарцуулсан бүх мөнгийг Украинаас нэхэж авах хүсэлтэй байгаагаа үгүйсгээгүй байна.
“Бид олон зуун тэрбум доллар зарцуулж байна. Украинчууд ямар нэгэн хэлцэл байгуулж ч магадгүй, үгүй ч байж магадгүй. Тэд Оросын бүрэлдэхүүнд орж ч магадгүй, үгүй ч байж болно. Гэхдээ тэнд манай мөнгө орсон болохоор би буцааж авахыг хүсэж байна. Бид хувь тэнцүүлэн 500 тэрбум ам.долларын үнэ бүхий газрын ховор металл авах хүсэлтэй байгааг би украинчуудад хэлсэн. Тэд ерөнхийдөө зөвшөөрсөн болохоор бид тэнэг байдалд үлдэхгүй” гэж Трамп телевизийн Fox News сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“АНУ урьдын нөхцөлөөр цаашид Украинд мөнгө гаргаж өгөх боломжгүй гэж Украины эрх баригчдад би анхааруулаад, ямар нэгэн юм хийхийг тэднээс шаардсан” гэж Америкийн төрийн тэргүүн нэмж хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 6 )
ТУХН гэж салснаас нь эхлээд мөнгө цутгасан дуулддаг, овоо олон тэгтэй тоо байх вий, муу УКР гэлтгүй, манайх ч ялгаагүй ардчилсан хувьсгал гэж бидний ойлгодог 90 оны төрийн эргэлт СЭМ ахын оролцоотой хийгдсэн, тухайн үед тэд ямар тооцоо, ямар ашиг тооцож оролцсон бол доо.\n\n
Харж л байцгаа, юу ч болж болно, аливаа зүйл цагтай бас хугацаатай. Америкын дараа европ ч байна.
Зөв шдээ үнэгүй юм хулганы хавханд л байдаг!! Зеленский яана даа яана!! Чонын амнаас гараап барын аманд оровоо гэж!!
За ингээд Украйн эрдэс баялаггүй, дээрээс нь газар нутаггүй, Оросын муж болвоо хөөрхий. Америк Украйн энэ дайнд ялагдана, бид газрын баялагийг нь авна гэсэн тооцоотой хөдөлсөн. Түүнээс биш сайндаа тусалсан юм биш, ашиг гарах зүйлд чөтгөртэй ч нийлэх улс.Оросыг барах улс байхгүйээ
Одоо тэр америк америк гээд гуцаад байдаг нөхдүүд харж ав өөрсддөө хэрэгтээ зүйлийг үнэгүй шахуу авахын тулд бүтэн улс үндэстнээр нь устгаж тоглож байгаад авчхаж байна.\n
Наймаачин