Турк болзошгүй цүнами, газар хөдлөлтөд бэлдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Грекийн Санторини арал дээр газар хөдлөлт идэвхжиж байгаатай холбогдуулан Турк улс болзошгүй газар хөдлөлт, цүнамид бэлдэж эхэлсэн тухай Туркийн онцгой байдлын газар (AFAD) мэдээлжээ.

“Бүс нутаг дахь газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, 2025 оны хоёрдугаар сарын 7-ны байдлаар гурваас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн тохиолдол 761 -д хүрээд байна. Газар хөдлөлтийн идэвхжил Санторини арлаас зүүн хойд зүгт нэмэгдэж байгаа бөгөөд голомт нь 5-25 км гүнд бүртгэгдэж байна” гэж AFAD-ын мэдэгдэлд онцолсон байна.

Газар хөдлөлтийн идэвхжил мөн галт уул идэвхжихэд хүргэж болзошгүй гэж болгоомжилж байна. Үүнтэй холбогдуулан AFAD Измир, Айдын, Мугла мужуудад ард иргэдэд аюулын сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор дохиоллын хөдөлгөөнт системийг ажиллуулж, онцгой байдлын албад хоорондын ажлын уялдааг сайжруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top