Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.01.24) хуралдаан гишүүдийн 57.1 хувийн ирцтэйгээр 10 цаг 08 минутад эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм.
Шинэ Зуунмод хот дагуул хотыг байгуулснаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богдхан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой хэмээн төсөл санаачлагч үзжээ. Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент, аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор зорьж байгаа гэлээ.
Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй хэмээн тодотгов. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах, бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетинг сурталчилгааны стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж гэх мэт тухай хотын бусдаас ялгарах онцлог, улс орны хөгжил, олон улсын хэмжээнд ямар хувь нэмэр оруулах зэрэг хотын хөгжлийн зорилго, ирээдүйн байр суурийг бүрэн илэрхийлэх боломжтой байх нь тус бүтээн байгуулалтад олон улсын хөрөнгө оруулалтыг татах, олон талт түншлэл, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн Ж.Батсуурь сайд танилцууллаа.
Гэтэл Шинэ Зуунмод хот гэх нэршил Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсхүл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байгаа хэмээв. Иймд шинэ хот байгуулах энэхүү төслийг олон улсын түвшинд хөрөнгө оруулалт татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгох зорилгоор оноосон нэрийг өөрчлөх шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.
Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй, дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг билээ. Хүннү нар төв азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн, олон улсын харилцаа, Торгоны замыг хяналтдаа авч, Европ, Азийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн хэмээлээ. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн Монгол Улсын төрт ёс түүх, уламжлал, соёлыг, олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ.
“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн зорчигч, агаарын тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон.
Иймд дээрх зорилтод нийцүүлэн амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго, олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь уламжлал, шинэчлэлийг хослуулсан томьёолол хэмээн үзсэн байна. Хүннү хот нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд нийт хүн амын дийлэнх хэсгийн амьдрах, оршин суух нөхцөлийг бүрдүүлэх, Улаанбаатар хотын ачаалал, төвлөрлийг задлах, суурьшлыг тэнцвэржүүлэх, зам тээвэр ложистикийн үйлчилгээг бий болгох, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн бие даасан байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний аюулгүй байдал, амгалан амьдрах боломжийг бүрдүүлсэн тогтвортой хөгжлийн загварыг бий болгох буюу улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чиглэх юм байна.
Сэтгэгдэл ( 7 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Shanagani tav,shavhruuni....nerteigerni tirs. Nutagnj gevheech nal gehed mal mal s doe

Удахгүй Сяньби хот. Жужан хот, Уйгар хот, түрэг хот, Модун хот, Жамуха хоттой болох юмаа даа янз нь ккк
Зөвөө зөв. Цэцэглэн хөгжих болтугай..