Утааны асуудал: Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдвийн хүрээнд хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Хотын захирагч Х.Нямбаатар “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн технологийн шийдэл, үр дүн цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр илтгэлдээ, Улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой хэсэг болоод байгааг дурдаад нийслэлийн агаарын бохирдлын үүсгүүрийн талаар танилцуулав. Японы олон улсын хамтын ажиллгаан байгууллага (ЖАЙКА)-аас гаргасан 2022 оны тайланд гэр хорооллын 198,840 яндангаас гарч буй утаа агаарын бохирдлын 55.6 хувь, 804.656 автомашины утаа 28.9 хувь, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад үүсгүүр 15.5 хувийг эзэлж буйг дурдсаныг эш татлаа.
Мөн тэрбээр, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2011 оноос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар болон богино хугацаанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )