Украинд америкийн зэвсгийн нийлүүлэлтийг бүрэн зогсоох боломжтойг үгүйсгээгүй ажээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Украинд америкийн зэвсгийн нийлүүлэлтийг бүрэн зогсоох боломжтой гэдгийг үгүйсгээгүй ажээ.

Америкийн шинэ засаг захиргаа Украинд үргэлжлүүлэн зэвсэг нийлүүлэх үү эсвэл зэвсгийн нийлүүлэлтийг бүрэн зогсоох боломжийг авч хэлэлцэх үү гэсэн асуултад Доналд Трамп хариулахдаа, “Бид энэ асуудлыг судална. Владимир Зеленскийтэй бид холбоотой байгаа. Тун удахгүй бид ерөнхийлөгч Путинтэй ярилцана. Тэгээд юу болохыг харцгаая” гэж мэдэгдсэн байна.

“Европын орнууд Украинд дэмжлэг үзүүлэхэд зориулсан зардлаа нэмэгдүүлэх ёстой. Өмнөх ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа энэ зорилгоор ЕХ-ны гаргасан зардлаас 200 тэрбум доллароор илүү зардал гаргасан. Европын холбоо тэнцүү зардал гаргах ёстой бөгөөд НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ний 5% хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай” гэж Америкийн удирдагч ярьжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top