Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар НЭМЭГДҮҮЛДЭГ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 20

 

Эрчим хүчний системийн 2025.01.19-ний өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1489 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 19 МВт-аар буурсан, импорт 9 МВт-аар өссөн үзүүлэлттэй байна.

Зөвлөмж: Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5 хувиар нэмдэг тул үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн хөргөгчийн ар тал, өрөөний хана хооронд зайтай байвал эрчим хүчийг бага зарцуулдаг байна.

Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температур хүртэл хөргөсний дараа хөргөгчинд хийснээр хөргөгчний хоногт ажиллах цагийг багасгана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top