ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Халуун усаа таслуулсан айлуудын асуудлыг "Хэрэглэгчийн аян"-аар шийдвэрлэлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 01

Баянгол дүүргийн VI хороо, олны хэлж заншсанаар 25 дугаар эмийн сангийн ойр хавийн 500 орчим айлын хэрэглээний халуун усыг өчигдрөөс тасалжээ. Учир нь тус хорооны зарим айл өрхүүд ус, дулаан, контор, СӨХ-ы төлбөрөө төлөөгүйгээс их хэмжээний өр үүсэж, түүнийг дагаад дулаан дамжуулах байгууллага, контор зэрэг аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол гарч эхэлсэн байна. Тиймээс эцсийн арга ядсан арга буюу хэрэглээний халуун усыг нь хязгаарлах арга хэмжээ авчээ. Ингэхдээ айл бүрийн халуун усыг тусгайлан салгах боломжгүй учир нийтээр нь хязгаарлахаас өөр аргагүй болсон байна. Үүнтэй холбоотой иргэдийн санал гомдол Эрчим хүчний зохицуулах хороонд ирж, өнөөдөр /2023.02.01/ тус хорооны албаны төлөөллүүд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлэсэн юм.


Б.ТУУЛ: ТАВАН ЖИЛ УС, ДУЛААНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨӨГҮЙ АЙЛ БАЙНА

Албаныхан эхлээд хэрэглээний халуун усаа таслуулаад буй айлуудыг хариуцдаг “Хаусинг Холд” ХХК орон сууцны контороор орж үүсээд буй нөхцөл байдлын мэдээллийг авлаа.

Тус конторын дарга Б.Туул “Манайх 20 жил орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлж байна. Дулаан, цахилгааны байгууллагуудтай хорин жил хамтарч ажилласан гэсэн үг. Энэ хугацаанд нэг ч удаа төлбөр мөнгөний асуудлаас болж, тог халуун усаа таслуулаагүй. Өнөөдөр үнэхээр яахын аргагүй энэ байгууллагуудын шийдвэрийг хүндэтгэж хүлээн авахаас өөр аргагүйд хүрээд халуун усаа таслуулсан. Энэ хэд хэдэн шалтгаантай. Бидний үйл ажиллагаа төрөөс хамгийн их хамааралтай явдаг. Гэтэл Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргаж өгсөн ус, дулааны тариф бодит зардалд нийцээгүй хэтэрхий бага тогтоогдсон. Жишээлбэл, 50 м.кв талбайтай айл дулааны төлбөртөө сард 28 мянган төгрөг төлж байна. Үүнийг сард нь хуваагаад үзэхээр энэ айл өдөрт 900 төгрөгийн дулаан ашиглаж байна гэсэн үг. Ийм бага тарифаар цааш үйл ажиллагаа явуулж, 100 хувь сэтгэл ханамжтай, баталгаатай үйлчилгээ үзүүлэхэд үнэхээр хүндрэлтэй байна. Ус, дулаан гэдэг оршин суугчдын хамгийн анхдагч хэрэглээ. Тиймээс улс зах зээлийнхээ бодит зардалд тулгуурлан бодлого баталж, баримтлах хэрэгтэй. Хэтэрхий багаар тогтоогдсон ус, дулааны тарифаас бидний авдаг хувь хэмжээ маш бага. Өмнө нь тогтоогдсон тарифын 40 хувийг авдаг байсан бол 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 20 хувь болгож буулгалаа гэсэн. Ингэхээр бидэнд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд улам хүндрэлтэй болж байна. Ажилчдадаа ч цалинжуулж чадахгүйд хүрээд байгаа. 24 цагаар ажилладаг засвар үйлчилгээний ажилчид сая төгрөгийн цалингаар амьдарч чадахгүй байна гэдэг.

Хоёрдугаарт, оршин суугчдад мөн асуудал байна. Зарим оршин суугчид “Бид өндөр үнэтэй байр авчхаад яагаад контор, СӨХ-ийн мөнгө төлөх ёстой юм” гэдэг. Хэрэглэсэн ус, дулааны мөнгөө төлөх ухамсаргүй оршин суугчид олон болсон. Манай дээр таван жил ус, дулааны төлбөрөө төлөөгүй шүүхээр явж байгаа өрх ч бий. Тэгэхээр оршин суугчид хэрэглэсэн төлбөрөө төлөхгүй байхаар өр үүсэж, манайх төдийгүй ус, дулаан дамжуулах байгууллагуудын нөөц доголдох бодит аюул тулгараад байна.

Гуравдугаарт, банкиуд нэг талыг барьсан асуудал ярьдагаа болих хэрэгтэй. Тухайн өрх байрны мөнгөө төлөхөөр банк орохоор “Та цахилгааны төлбөрөө төлөх үү, конторын мөнгөө төлөх үү” гэж асуудаг. Тэгэнгүүт иргэд шууд цахилгаанаа таслуулахгүй гэх бодлоор мөнгөө төлөөд контороо орхичихдог. Цахилгаан дамжуулах шууд таслах арга хэмжээ авах эрх мэдэлтэй гэдгийг мэдээд байна. Гэтэл манай дээр тийм боломж байхгүй. Дулааны шугам сүлжээ төвлөрсөн байдалтай байдаг учраас төлбөрөө төлөөгүй айлыг тусгайлан салгана гэх ойлголт байхгүй гэсэн үг. Тиймээс нийтээр нь таслаад өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байна. Тэгэхээр цаашдаа холбогдох газрууд ус, дулааныг тусгайлан тасалдаг систем рүү шилжих асуудлыг анхааралдаа авах хэрэгтэй. Ядахдаа СӨХ, конторын мөнгийг цахилгааны төлбөртэй уяж өгвөл асуудал бага ч болтугай шийдвэрлэгдэх болов уу” гэж ярилаа.

“Хаусинг Холд” ХХК-ийн зүгээс хэрэглээний халуун усаа таслуулахгүйн тулд айл бүрийн үүдэнд мэдэгдэх хуудас нааж, төлбөрөө барагдуулахыг хүссэн гэнэ. Гэвч төдийлөн үр дүнд хүрээгүй учраас аргагүйн эрхэнд хэрэглээний халуун усаа хаалгажээ.

Тус контор нийт дөрвөн хэсгийг хариуцдаг. Хэрэглээний халуун ус хязгаарласнаас хойших хугацаанд эдний хамаарлын буюу Төвийн хэсэг нь 42 хувь, Модны хоёр хэсэг нь 24 хувь, Цоглог хэсэг нь 52 хувь, Хан-Уул хэсэг нь 30 хувийн өр, төлбөрөө тус тус төлж барагдуулсан байна. Ийнхүү контор 297 сая төгрөгийн өр авлагатай үлджээ.

Эдний хамаардаг төвийн хэсэгт л гэхэд нийт 700 гаруй айл байдаг бөгөөд тэдний 480 нь ус, дулааны хур өртэй байгаа юм.

Л.АМАРБАТ: ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН АЙЛУУДЫГ ХОХИРООХГҮЙ

Дулааны төвлөрсөн шугам сүлжээтэй учраас хэсэгчлэн таслах буюу төлбөрөө төлөөгүй айлуудад арга хэмжээ авах зохицуулалт манай улсад байхгүй. Тиймээс нийтээр нь таслахаас өөр аргагүйд хүрсэн талаар бид дээр өгүүлсэн.

Тэгвэл энэ талаар “УБДС” ТӨХК-ийн Баруун дамжуулах төвийн дарга Л.Амарбат “Өнөөдрийн байдлаар манай байгууллага 6.1 тэрбум төгрөгийн авлагатай байна. Үүний 3.7 тэрбум төгрөгийг хувийн орон сууцны контороос, нэг тэрбум гаруйг нь нийслэлийн өмчит орон сууц, нийтийн аж ахуй нэгжүүдээс авах ёстой. Тухайн хорооны хувьд 72 цагийн өмнө хэрэглээний халуун ус хязгаарлах талаарх урьдчилсан мэдэгдлийг хүргүүлсэн. Нийтээр нь тасалж буй учраас төлбөрөө цаг тухай бүрд нь төлөөд явсан оршин суугчид хохирох нь ойлгомжтой. Тэгвэл тэдний хохирлыг хэрхэн барагдуулах талаар ШӨХТГ-аас зөвлөгөө авсан. Гэрээнийхээ хүрээнд хэрэглээнийхээ мөнгийг төлөөгүй тохиолдолд хязгаарлалт хийнэ гэж заасан байдаг. Тиймээс энэхүү тасалж буй үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэл биш. Харин хохирч буй иргэдийн асуудлыг шударга өрсөлдөөнийхөө хуулиар шийдвэрлэнэ. Тиймээс бид халуун усаар хангаагүй хоног хугацааны мөнгийг төлбөрөө төлсөн айл, өрхүүдийн хэрэглээний тооцоо гарах үед хасаж бодох зохицуулалт хийсэн.

Халуун ус хэрэглээгүй хоногийнх нь мөнгийг хасна гэсэн үг.

Тэгэхээр хариуцлагатай оршин суугчид маань хохирохгүй гэж ойлгож болно. Иргэд дулааны мөнгөө өгөөгүйгээс хур өр үүсэж, дулаан дамжуулах төвүүдийн үйл ажиллагаа доголдоход хүрээд байна. Өнөөдөр дулааны сүлжээний байгууллагууд долоохон хоногийн нүүрсний нөөцтэй болоод байгаа. Хэрэв дулааны төлбөрөө төлөхгүй бол улс даяараа хөлдөх ч аюул дагуулж магадгүй. Тиймээс иргэн бүр ухамсарлан дулааны мөнгөө зайлшгүй төлж хэвших хэрэгтэй байна” гэв.

Э.ЧИНЗОРИГ: ХАЛУУН УСЫГ ОЛГОЛОО, ГЭХДЭЭ ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХГҮЙ БАЙСААР БАЙВАЛ ДАХИН ТАСЛАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА БАЙХГҮЙ

VI хороонд тулгараад буй асуудалтай танилцсан Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтнүүд конторын дарга болоод дулааны сүлжээний төвийн дарга нарын ярьж буй зүйлстэй санал нийлж байгаагаа илэрхийлэв. Тийнхүү зөвшилцөлд хүрсэн албаныхан энэ удаад халуун усаа хязгаарлуулсан өрхүүдийн халуун усыг олгох шийдвэрийг гаргаж, лацыг авсан юм. Хэрэглэгчийн эрх ашгийн хүрээнд энэхүү шийдвэрийг гаргаж байгаа хэдий ч иргэн үүргээ ухамсарлахгүй, төлбөрөө төлөхгүй байсаар байх юм бол хэрэглээний халуун усыг дахин хязгаарлах нөхцөл байдал үүсэж магадгүй талаар албаны хүмүүс онцолж байв.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооны Хэрэглэгч орон нутаг хяналтын газрын Хэрэглэгчийн дулааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Чинзориг Иргэд эрхээ ярьж мэддэг шигээ үүргээ ухамсарладаг баймаар байна. Хэрэглээний төлбөрөө төлөх нь иргэн хүний үүрэг юм. Манай хороо иргэдийг цахилгаан, дулаанаар хангадаг компаниуд хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хангаж чадаж байна уу гэдэгт хяналт тавьдаг байгууллага. Эрчим хүчний тухай хуулиараа контор, ус, дулаан дамжуулахуудыг “хангагч байгууллага” гээд байгаа юм. Энэ байгууллагууд хэрэглэгчдийн гомдлыг цаг алдалгүй шийдэж байна уу, өдөр тутмын диспетчерийн хөтлөлтөө хийж байна уу гэдэгт хяналт тавьдаг. Үүний хүрээнд өнгөрөгч хугацаанд манай хороонд иргэдийн халуун усыг хязгаарласан гэх энэ асуудал их ирсэн. Тиймээс өнөөдөр тус асуудалтай танилцаж, зөвшилцөлд хүрээд иргэдийн халуун усыг өгч эхэллээ.

Гэхдээ иргэд үүргээ ухамсарлахгүй, төлбөрөө төлөхгүй байсаар байх юм бол дахин таслахгүй гэх баталгааг бид өгч чадахгүй. Энэ удаад хэрэглэгчийн гомдлыг шийдэх ажлын хүрээнд халуун усыг олгож байна.

Иргэд та бүхэн эрчим хүчний хэрэглээн дээр цензур тавьж, хойш бүү суугаач ээ. Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг шүү. Та бүхэн хэрэглээний төлбөрөө цаг хугацаанд нь өгч хэвшвэл бид хангагч компаниудаасаа стандартыг мөрдөхийг шаардаж чадна.

Түүнчлэн холбогдох хүмүүсийн ярьж байгаачлан ус, дулаан дамжуулах байгууллагууд цахилгаан түгээх сүлжээнийхэнтэй ижил айл бүр дээр нь арга хэмжээ авч тасалж болох асуудлыг судалж байгаа. Конторууд дээр авлага их хэмжээгээр үүсээд байгаагийн гол шалтгаан нь бие дааж таслах шийдвэр гаргаж чадахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр үүнийг зохицуулах ажлууд тун удахгүй хийгдэнэ гэж ойлгож болно” хэмээн ярилаа.

Эрчим хүчний зохицуулах хорооноос зургаа дахь жилдээ “Хэрэглэгчийн аян”-ыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэгдүгээр сарын 2-ноос хоёрдугаар сарын 27-ныг хүртэл тус аян үргэлжилнэ. Энэ талаар Хэрэглэгчийн дулааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Чинзориг “Өвлийн ид хүйтэнд буюу оргил ачааллын үед энэхүү аян зохион байгуулагддаг онцлогтой. Аян эхэлснээс хойш дулаан дамжуулах сүлжээнд дөрвөн удаагийн томоохон гэмтэл саатал бүртгэгдсэн байдаг. Хамгийн том нь Амгалан дулааны станцтай холбоотой гэмтэл байсан. Энэ гэмтлээс шалтгаалаад 1600 гаруй айл өрхийн халаалт доголдсон. Гэхдээ яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авсан учраас хөлдөх аюул тулгараагүй. Бид үүнд стандартыг мөрдүүлэх арга хэмжээ авч ажилласан. Нөгөөтээгүүр аяны хүрээнд хэрэглэгчдэд эрчим хүчний хэмнэлтийн талаарх ойлголтыг өгөх ажлуудыг зохион байгуулж байна. Оргил ачааллын үед эрчим хүчээ хэмнэж сурах нь иргэн хүний хүлээх үүрэг. Үүнийг бид тогтмол мэдээлж байна. Мэдээллийг эрчим хүчний зохицуулах хорооны албан ёсны вэб сайт, фэйсбүүк хуудаснаас авах боломжтой” гэв.

Эцэст нь, эх сурвалжууд “Эцсийн арга” гэх ганц шалтгааныг учирлана. Тэдний шалтгааныг сонсоход нээрээ л өөр арга үлдээгүй бололтой гэх бодол төрснийг ч нуух юун.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2(59.153.114.128) 2023 оны 10 сарын 28

Тонил

0  |  0
BAT(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
BAT(197.211.63.68) 2023 оны 02 сарын 02

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
8888(122.201.17.98) 2023 оны 02 сарын 02

Бүх зүйл дээр Улс төр орох юм даа, УЛС орноо хөгжүүлэх юм сан. судалгаа шинжилгээний эрдэмтэн мэргэдтэй ярилцахгүй бүх салбарт өнөө маргааш гэж аргацааж яваад байна. \n

0  |  0
Шийдэл(122.201.17.98) 2023 оны 02 сарын 02

Барилгын зураг төсөлд нь өөрчлөлт оруулаад одоо баригдаж байгаа байруудад ядаж энэ шугам сүлжээний өөрчлөлтийг хийгээд явмаар юмдаа. Цахилгаан бол тухайн айл дээр нь төлбөрөө төлөөгүй цахилгаанаар тасалчихдаг. Ус дулаанаа төлөөгүй арга хэмжээ авч болдогггүй нь асуудал байгаа юм байна гэж ойлголоо. Барилгын зураг төсөл хийдэг нөхдүүд бодмоор л юм байна. Ер нь хэрэглэсэн л бол төлөх ёстой, үнэгүй зүйл гэж байхгүй шдээ угаасаа\n

0  |  0
111(122.201.17.98) 2023 оны 10 сарын 28

Хэрэглэсэн цахилгаан, ус, дулааны төлбөрөө төлөхгүй байж болохгүй шдээ. Утсандаа хэдэн төгрөг дата төлдөг билээ, юнивишн, скай медиа багадаа л 40, 50к байгаа, усгүй, дулаангүй, цахилгаангүй бол зурагтаа үзээд хоол цайгаа хийж идээд аятай тухтай дулаахан сууж чадахгүй гэдгээ мэддэгүй юм байхдаа. Орон сууцанд 50 м.кв айл 25к халаалтын төлбөр төлдөг гэж байна. Гэр хороололд өвлийг давахад нүүрс түлж байгаа ямар зардал гаргаж байгаа билээдээ бодох л асуудал\n

1  |  1
Зочин(122.201.17.98) 2023 оны 02 сарын 02

Халуун усаа залгуулаад авлаа. Хэрэглэгчийн аян үр дүнтэй л болж байгаа юм байна. Асуудал бол хаа хаанаа бий. Хэрэгчлэгч үүргээ биелүүлэх хэрэгтэй. Ер нь цахилгаан дулааны эрчим хүч асар өндөр өртөгтэй бүтээгдэхүүн. Бид дэлхий дээр хамгийн хямд үнээр хэрэглэдэг, дээр нь бас төлдөггүй нь үнэн шүү. Эрчим хүчгүй л бол цементэн ширэнгэндээ бид амьдарч чадахгүй шүү дээ.

0  |  0
Баярлалаа(122.201.17.98) 2023 оны 02 сарын 02

Хэрэглэсэн төлбөрөө санаатай болон санамсаргүй байдлаар төлдөггүй хэрэглэгчид жаахан ХАРИУЦЛАГАТАЙ баймаар юм аа. Та өмчлөөд авсан гэсэн ч НИЙТИЙН орон сууцанд амьдарч байгаа ш дээ,

2  |  0
zochin(192.82.81.167) 2023 оны 02 сарын 03

Эрчим хүчний зохицуулах хороо арчаагүй ажлаа хийж чадахгүй байна!!! Өртэй конторуудын тусгай зөвшөөрлийг цуцлах хэрэгтэй ш дээ, муусайн чадваргүй юмнууд

1  |  0
Худалч Чинзо(66.181.177.92) 2023 оны 02 сарын 03

Ядахдаа нэг ч айлд орж, нэг ч оршин суугчтай уулзаагүй байж айл өрх төлбөр төлөөгүй гэх конторын худлаа үгэнд итгэж явчаад, бурууг оршин суугчдад битгийг тохоорой.

1  |  2
ЭХЗХ-ны худалч Чинзо(66.181.177.92) 2023 оны 02 сарын 03

За энэ Чинзориг үнэн худлаа гар шүү, маш худалч хүн. Конторын дарга үнэн яньж байгааг хэн батлах вэ, эсрэгээр хувийн конторууд бурууг оршин суугчдад тохож, өөрсдөө үндэслэлгүй мөнгө хурааж, үндэслэлгүй хөрөнгөж, дулааныг дутуу өгч градус дээр тоглолт хийж, айл өрхийн өгсөн мөнгийг өөрсдөө дунд нь зарцуулж, УБДС-д төлөхгүй байгаа шүү дээ. Нэг иргэн, ядахдаа нэг айлаас бодлыг нь сонсож нэг өрзқд ч орд үзээгүй байна ч дээ наад асуудал дээр

1  |  1
Збрбм(59.153.114.208) 2023 оны 02 сарын 01

Хөгийн хар данууд юмаа нээрээ. Яаанаа энэ мэт хачин юмнуудтай нэг хотод амьдардаг гэхээр яаах болж байнаа?????зам дээр стресс нэмдэг пзданууд яг эд нар иймэрхүү юмнууд байгаа даа.

0  |  0
Top