Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч, Бүгд найрамдах Франц улсад бүртгэлтэй “Орано Майнинг” компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд болсон.
Сангийн сайд Б.Жавхлан гэрээний төслийг боловсруулахад Татвар, санхүүгийн чиглэлд дэд ажлын хэсгийг ахалж ажилласан.
Тэрбээр, "“Орано”-гийн хөрөнгө оруулалтын эхний санхүүжилт 500 сая ам.доллар бөгөөд Монгол Улсын Засгийн газар төслөөс АМНАТ гэх мэтчилэн 15 татвар, хураамж авна.
Мөн давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хүртэх юм. Монголын Засгийн газар 10 хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшихдээ, хөрөнгө оруулалт хийхгүй байхаар тохиролцлоо.
Түүнээс гадна төслийн ажилтнуудын 90-ээс дээш хувь нь, туслан гүйцэтгэгчдийн 60 хувь нь Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байх юм. Ураны уурхайг 2028 онд ашиглалтад оруулна.
Ураныг газрын дор уусгах аргаар олборлох бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 20 жил, гурван жил тутамд байгаль орчны аудит, таван жил тутамд нөхөн сэргээлт хийхээр хөрөнгө оруулалтын гэрээнд тусгав" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Ineedtei yumnud.ajiltan ihch bagatsslintai,busdig bodvol ih hsragdana.haagzariin showchingud tsugkajde,m humusiin ehnerudl chaduukj bgmda.ok ok
90 н хувь нь 1000 долларын цалинтай, 10 н хувь нь 100 000 долларын цалинтай
За даа бараг л үнэн хэлчих шахсан байна шүү, УНШИГЧ та
За даа бараг л үнэн хэлчих шахсан байна шүү, УНШИГЧ та
Ойлгомжтой шдэ, тэд юу гэж өөрсдийгөө эрсдэлд оруулж цацрагтай газар ажиллах вэ дээ. \n