Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 16

Палестины Хамас хөдөлгөөн, Израилын хооронд Газын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах тухай хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээр энэ сарын 19-нд хүчин төгөлдөр болох бөгөөд АНУ, Катар, Египет баталгаа олгож байна.

Хэлэлцээр гурван үе шаттай хэрэгжинэ. 42 хоног үргэлжлэх эхний үе шатанд Газын зурваст гал зогсоож, олзлогсдыг солилцох, Израилын цэргийн гаргах, шархадсан палестинчуудыг нүүлгэн шилжүүлэхээр тохиролцжээ. Энэ үеэр мөн дараагийн хоёр үе шатанд хэрэгжүүлэх асуудлуудыг нарийвчлан зөвшилцөх аж. Эхний үе шатанд Израилын 33 барьцааны хүнийг суллахаар болжээ.

Израилын Ерөнхийлөгч Ицхак Герцог хэлэлцээрийг зөв бөгөөд шаардлагатай алхам болсон гэж дүгнэсэн бол Хамас хөдөлгөөний тэргүүн Халил аль-Хейя Газын зурвасын ард иргэдэд баяр хүргэж, Израилын эсрэг тэмцэл үргэлжилнэ гэв. Тэрбээр мөн ОХУ, БНХАУ, Турк болон бусад улс оронд Израилын эсрэг тэмцэлд Палестины ард түмнийг дэмжсэнд талархал илэрхийлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэлэлцээр байгуулсныг сайшаагаад НҮБ хэрэгжилтэд нь дэмжлэг үзүүлэх, Газын зурвасын иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэхэд бэлэн гэдгийг илэрхийлжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус хэлэлцээр бүс нутаг үр өгөөжөө өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд Газын зурвасыг сэргээн босгох, ард иргэдэд туслахад бүхий л нөөц боломжоо дайчлахаа амлалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAT(105.119.18.73) 2025 оны 01 сарын 16

Өдрийн мэнд, бүгдээрээ,\nНамайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.\nХэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.\n\nЗаримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахы

0  |  0

zochin (202.126.91.10) 2025 оны 01 сарын 16

Ашгүй дээ . Хичнээн олон зуун мянган хүний амь дайн байлдаанд хохирч бна .Дэлхий улс орнууд эв найрамдалтай оршин тогтноосой

0  |  0
Top