Ч.Амарболд: Аливаа жагсаалыг санхүүжүүлэгчид бус иргэд л хохирдог

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 11

Сүхбаатарын талбайд болж буй иргэдийн жагсаал үргэлжилж байна. Жагсагчид 16:00 цагийн орчмоос Төрийн ордны шат руу дайрч, замбараагүй байдал үүсэж магадгүй нөхцөл үүсээд байна.

Жагсаалын талаар хошууч генерал Ч.Амарболд өөрийн үзэл бодлыг ийн илэрхийлжээ.

Тэрбээр "Хүмүүсийн жагсаж байгааг хараад хэлмээр санагдлаа. 2008 оны долоодугаар сарын 1-ий үймээний үеэр зовлонг нь эдэлсэн хүмүүс цагдаа бид нар шүү дээ. Түүнээс болж 500 гаруй цагдаа гэмтэж, бэртэж, нэлээд нь мөнх бусыг үзсэн. Одоо хөгжлийн бэрхшээлтэй, эрт ажлаасаа халагдсан хүмүүс олон бий. Энгийн иргэдээс ч мөн олон хүн гэмтэж, бэртсэн, шүүхээр орж, ял авсан. Аль, аль нь хохирсон. 

1990-ээд оны үеэс манайхан ингэж жагсдаг болсон. Тайван жагсаал хийх нь иргэдийн Үндсэн хуульд заасан эрх мөнөөс мөн. Тайван биш болоод эхлэхээр л хүчирхийлэл хүчирхийллээ төрүүлж эхэлдэг. Үүний дүнд аливаа жагсаалыг өдөөж, санхүүжүүлсэн хүмүүс биш жагсаалд оролцсон иргэд, эмх замбараагүй байдалтай тэмцсэн цагдаа хоёр л хохирч үлддэг. Үүнийг сүүлд нь хэн ч тоохгүй хаядаг учир би санаа зовниж явна. 

Жагсагчдад миний үг хүрвэл Төрийн байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж, жагсаалаа хийх нь зүйтэй гэж иргэддээ зөвлөх байна.

Манай жагсагчид өөр туршлага авмаар байна. БНСУ-д болж байгаа жагсаалыг харахад жагсагчид нь суучихсан шаардлагаа тавьж байсан. Тайван байдлаар шаардлагаа тавьж, үзэл бодлоо илэрхийлээд, хоорондоо зөвшилцөх замаар асуудлаа шийдэх нь зүйтэй. Энэ нь манай олон нийтийн эрх ашиг хууль тогтоомжид их нийцнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.102) 14 цагийн өмнө

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
зочин(103.57.93.84) 15 цагийн өмнө

тайван үзэл бодлоо илэрхийлж сураагүй хүй нэгдлийн үеийн юм шиг бүдүүлэг монголчууд

0  |  0
Зочин(103.212.118.21) 15 цагийн өмнө

Эмх замбараагүй байдал үүсэх нь мэдээж хэдэн цагдаа нар хохирно дарга сайд хулгайч нар бүүрч хожино

1  |  0
иргэн(202.9.46.165) 20 цагийн өмнө

ИРГЭД ҮГЭЭ ХЭЛЖ БОЛНО. ХАРИН ӨМНӨХ ЗГ-С ХАМГИЙН САЙН, БҮТЭЭЛЧ ШУДРАГА АЖИЛЛАЖ БГА ЗГ- Г ОГЦРУУЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ ӨНГӨТ ХУВЬГАЛ ХИЙХ ГЭСЭН ГАДНЫ БОЛОН ДОТООДЫН ХҮЧНИЙ ЯВУУЛГА ГЭДЭГ НЬ МАШ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БНА…… БИД УКРАЙН, ГҮРЖ ШИГ БОЛМООРГҮЙ БНА ШҮҮ….ИРГЭД ТУНГААХ ХЭРЭГТЭЙ…ЖАГСААЛ БУРУУ ЗҮГТ ЭРГЭВЭЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД НЬ БАЯЖААД ХАРЬД ОЧООД НУУГДДАГ, ИРГЭД ХОХИРООД ҮЛДДЭГ ГАШУУН ТУРШЛАГА БИДЭНД БИЙ ШҮҮ….

1  |  0
иргэн(43.228.129.134) 20 цагийн өмнө

Зохион байгуулултад орж чадахгүй толгойгүй байдлыг ашиглан албаар хутган үймүүлсэн гэдны хүмүүс байгаа

0  |  0
zochin(202.126.91.10) 20 цагийн өмнө

unen shuu

0  |  0
Top