Хүүхдийн хэрэглэсэн угж хулгайлдаг гаж донтон дахин хоригдов

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 02

Их Британид хүүхдийн хэрэглэсэн угж хулгайлдаг гаж донтон цагдаа нарт дахин саатуулагджээ. Тэрбээр өмнө нь ийм хэргээр хоригдож байсан тухай “Daily Mail” бичжээ.

24 настай Жош Гилдер гэгч 2024 онд л гэхэд таван хүүхдээс угжийг нь хулгайлсан хэргээр хоригдож байсан байна. Ингэхдээ тэр гэр рүүгээ харих замдаа хулгайлсан угжаа зориулалтаар нь хэрэглэдэг байжээ. Тухайн үед тэр 14 сар хоригдох ял авч байсан ч гурван сарын дараа суллагдаж байсан аж. Харин энэ хугацаанд тэр хүмүүжээгүй байна.

Шоронгоос суллагдсан даруйдаа Жош нэгэн залуу ээжээс хүүхдийнх нь хэрэглэж байсан угжийг худалдан авах гэж оролдсон байна. Ингэхдээ тэрбээр заавал хэрэглэсэн байх шаардлага тавьжээ. Шаардлагыг нь сонссон эмэгтэй айн, холдох гэж оролдсон ч тэр түүнийг хойноос нь дагасан тул цагдаад ханджээ. Ийн Жош дахин торны цаана ороод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top