Уран зургийн галлерейд “Нүүдэл” уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 07 сарын 06

Тулгар төрийн 2233 жил, Их монгол улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монголын уран зургийн галерейд зохион байгуулж буй “НҮҮДЭЛ” уран зургийн үзэсгэлэн нь нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын уламжлалт зан заншил, ертөнцийг үзэх үзэл, ахуйн өвөрмөц хэв маяг болон Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болсон уламжлалт баяр наадмыг Монголын дүрслэх урлагт хэрхэн дүрсэлснийг Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй сор бүтээлүүдээр дамжуулан үзэгч түмэнд толилуулж буй юм.

Үзэсгэлэн 2024.07.08-15-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд Монголын Уран Зургийн галерейд зохион байгуулагдана.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Марал(66.181.178.253) 2025 оны 05 сарын 11

Гоё зураг байнөө

2  |  0
Н.Гоомарал(66.181.178.253) 2025 оны 05 сарын 11

Үнэн гоё зураг байна

2  |  0
А.Зээмаа(66.181.178.253) 2025 оны 05 сарын 11

Надад энэ зураг үнэхээр гоё байсан\n\n\n\n\n\n\n\n\n\n

2  |  0
1(202.9.40.121) 2025 оны 03 сарын 13

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

1  |  0
Top