Парист Израилийг эсэргүүцсэн жагсаал боллоо

2024 оны 05 сарын 28

Францын нийслэл Парис хотод Израилийн зүгээс Рафах хот руу хийж буй агаарын цохилтуудыг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал боллоо.

Израилийн армийн Газын зурвасын өмнөд хэсэг дэх Рафах хот руу хийж буй цохилтыг эсэргүүцсэн жагсаалд 10 мянга орчим хүн оролцсон байна. France Press агентлагийн мэдээлснээр жагсагчид Парис дахь Израилийн Элчин сайдын яамнаас хэдэн зуун метрийн зайд цугларчээ.

 

 

Израил Рафах дахь дүрвэгчдийн хуаран, эмнэлгүүд рүү цохилт өгч эхэлсэн билээ. Өчигдөр л гэхэд Израилийн агаарын цэргийн хүчин Рафах дахь дүрвэгсдийн хуаран руу цохилт өгч, 30 гаруй хүн амиа алдсан юм.

НҮБ-аас “Газын зурвасын Рафах хотод явуулж буй ажиллагааг зогсоох тухай Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдсэн. НҮБ-ын болон шүүхийн дүрмийн дагуу шийдвэрийг заавал биелүүлэх ёстой гэж заасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттереш сануулаад “Талууд үүнийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.81.120) 2024 оны 05 сарын 29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
boldoo(178.174.229.45) 2024 оны 05 сарын 28

ENE MUU ARAVUUDIIG HUUJ TARAAGAACHEE ESVEL USTGAACH

0  |  0
Top