ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 28

Өнөөдөр 2024.05.28.

Өнөөдөр Хорватад Зэвсэгт хүчний өдөр, Азербайжанд Бүгд найрамдах улсын өдөр, ОХУ, Беларус, Киргизэд Хилчдийн өдөр, Филиппинд Төрийн далбааны өдөр.

Өнөөдөр Америкийн жүжигчин, дуучин, кино найруулагч Сондра Локк, Австралийн поп дуучин Кайли Миноуг, Италийн жүжигчин Кьяра Мастроянни, Их Британийн жүжигчин Кэри Маллиган, Германы хаалгач Ханс Йорг Батт, Английн хөлбөмбөгч Кайл Уолкер, Францын хөлбөмбөгч Александр Лаказетт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2007: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд, БХЯ-ны сайд М.Сономпил нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНХАУ-ын Цэргийн төв хорооны гишүүн, ХАЧА-гийн жанжин штабын дарга Лян Гуанлитэй тус тус уулзжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1863: Бостонд Америкт анх удаагаа зөвхөн өнгөт арьстай цэргүүдээс бүрдсэн хороо байгуулжээ.

1918: Армен улс тусгаар тогтнолоо зарлажээ.

Мөн оны энэ өдөр Азербайжан улс тусгаар тогтнолоо зарлаж, Азербайжаны Ардчилсан Бүгд Найрамдах Улс байгуулагдав.

1976: Москва хотод ЗХУ болон АНУ-ын хооронд энхийн зорилгоор газар доор цөмийн туршилт хийх гэрээ үзэглэжээ.

1993: Монако улс НҮБ-ын 182 дахь гишүүн болов.

Мөн оны энэ өдөр Эритрей улс НҮБ-ын гишүүн болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top