ДОРНЫН ЗУРХАЙ: Хулгана жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 28

Аргын тооллын 5 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 20

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАР ЛУУ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 05.00-20.39
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 5 сарын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, хар луу өдөр. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top