Мөрөөдөлдөө хүрэх 14000 км

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 17

Английн алдарт хөлбөмбөгийн “Manchester United /MANU/” клубийн фанат Батболдын Очирваань хайртай тоглогч Уэйн Рунитэй уулзсан гайхалтай мөчийг Премьер Лиг өөрийн пэйждээ онцолжээ.

2023 оны тавдугаар сард шүтдэг багийнхаа алдарт Old Trafford цэнгэлдэх хүрээлэнг үзэх гэж гэрээсээ 14 мянган км дугуйгаар 20 орноор дамжин аялсан Очирваань зорьсондоо хүрчээ. “MANU” клуб түүнд том гэнэтийн бэлэг барьсан нь хайртай тоглогч Уэйн Рунитэй уулзуулсан байна.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(213.55.243.172) 2024 оны 05 сарын 20

Үнэхээр мундаг, би танаар маш их бахархаж байна

0  |  0
Top