Эмэгтэй гишүүдийн стилийг харъя - П.Анужин

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

 

Сонгууль дөхсөнтэй зэрэгцэн гишүүдийн хийж буй үйлдэл, хэлж буй үгсэд олон нийт чих тавин ажин суух болжээ. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тухай тайлагнанхан байгаа тэд өөр өөрсдийн аргаар тайлангаа тавьсаар байна. 

Өнгөрсөн 7 хоногоос эхлэн П.Анужин гишүүн өөрийн цахим хуудсаар дамжуулан хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилсан хуулийн төслийн талаар мэдээлэл хийж эхэлсэн. Гэсэн ч сонгогчид түүний ярьж буй зүйлээс илүүтэй гадаад төрхөнд нь анхаарал хандуулсан гэхэд хилсдэхгүй. Учир нь түүнийг нүүрэндээ мэс хүргэсэн гэх яриа газар авсан бөгөөд П.Анужин гишүүн төрөлх төрхөө өөрчлөх бодолгүй яваа тухайгаа учирлажээ. 

Түүнийг олны анхааралд авчирдаг өөр нэгэн зүйл бол хэзээнээс өмсөж ирсэн Монгол дээл.

Ганган чамин, тансаг дэгжин, энгийн гоёмсог байдлыг илтгэх дээл түүнд олон бий. Тиймээс ч оёдолчных нь нэр, дугаар зэргийг асуун сураглах хүмүүс олон байдаг ч эцэст нь П.Анужинтай эргэн нүүр тулдаг. Учир нь П.Анужин дээлнүүдийнхээ загварыг өөрөө гаргадаг аж. Тэрээр 2015 онд “Монгол хувцас XXI зуун” үзэсгэлэнгээ гаргаж байсан нэгэн. Ингээд энэ парламентийн содон өнгө П.Анужингийн дээлтэй зургуудаас сонирхуулъя. 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.25.249) 2025 оны 03 сарын 13

Яахав ээ гоё сайхан хувцаслаж харагдаж чадаж байнаа гэхдээ толгой нь бас түй дайны сэтгэж эх орноо хайрлачихдаг бол тооцоо бодоод л муу хэлээд байхгүй л байлгүй дээ ард түмэнд чинь бас бодох ухаан гэж юм байдгий шдээ

1  |  0
Zocnin(209.89.240.99) 2025 оны 03 сарын 13

Mongol deeleeree goyj mongooo geh setgelee цээжиндээ тээж явдаг иым гишүүн яум бга гэж харлаа.Жавхлан,Анужин хоёр монголоороо амьсгалж дуугардаг гишүүн

1  |  2
Иргэн(59.153.113.10) 2025 оны 03 сарын 13

Хүүхнүүд дэмий бна гэдгийг утгаар нь үйлдлээр нь харуулаад өгсөн их хурал да . Чиглэл чиглэлээ бариад л зүг бүртээ явцгаавал болно. Нас тогтсон эм чүүд нь ч амарч үз нам нь ч амраг дэ хөөрхий . Хүний өмнөөс ичих хувилбар хэцүү бх шүү .

3  |  0
q(202.9.40.180) 2025 оны 03 сарын 13

Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich

1  |  0
Ars(66.181.190.80) 2025 оны 03 сарын 13

Ongo zus harah ch yasmai.hidnii toloo gaag yu hiivee.ter l chuhal bn daa odoo tsagt

1  |  0
ИРГЭН (139.5.219.50) 2025 оны 03 сарын 13

хүүхэн нь ч яахав. үнэхээр төлөөлхэрэгтэй биш үү. ямар хонины шүдийг тоолж байгаа биш

1  |  0
зочин(66.181.182.85) 2025 оны 03 сарын 13

эмэгтэйлэг сайхан бүсгүй дээ үнэхээр монгол эмэгтэйн шинжийг агуулсан хүн дээ

1  |  0
ард(103.57.92.9) 2025 оны 03 сарын 13

Хүүхэний хувьд үнэхээр сайхан хүүхэн юмаа

1  |  1
Аядуу бай (202.179.26.107) 2025 оны 03 сарын 13

Бүсгүй хүнийг хүндэлцгээ дээ ...

2  |  0
zochin(49.97.20.129) 2025 оны 03 сарын 13

hiih ajilgui ulugchun zailaach uls ornii hugjuld gai daraa bolson avgai zailj uzeech ymarch hiisen butheesen yumgui avgai unegui thalin avj ard tumeneer tejeelgej bgaa amigui kuukel ene avgaigaas surah avah yumgui thag nuhthuuj zailuulj uz

1  |  1
з(122.201.31.155) 2025 оны 03 сарын 13

харж ханасан одоо өөр хүүхэн дэвшүүлээрэй Манынхаан

1  |  0
Close menu