ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 07

Өнөөдөр 2024.05.07.

Өнөөдөр Францад Тоть шувууг хамгаалах өдөр, Беларуст Радио телевиз, харилцаа холбооны ажилтнуудын баяр, Казахстанд Эх орноо хамгаалагчдын өдөр, АНУ-д Аялал жуулчлалын өдөр, Канадад Хүүхэд, залуусын сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр хөгжмийн зохиолч Петр Чайковский, “Полароид” гэрэл зургийн камерыг зохион бүтээсэн Эдвин Лэнд, Аргентины жүжигчин, Тэргүүн хатагтай агсан Эвита Перон, Америкийн зохиолч Жин Вулф зэрэг алдартан мэндэлжээ.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1887 оны энэ өдөр Америкийн иргэн Томас Стивенс дугуйгаар дэлхийг тойрох аяллаа өндөрлөв. Тэрээр энэ аялалд гурав гаруй жилийг зарцуулахдаа 13500 миль буюу 21700 гаруй км замыг туулжээ.

1927 онд Латин Америкийн хамгийн том иргэний агаарын тээврийн компани болох Бразилын “VARIG” компани үүсгэн байгуулагдав.

1940 оны энэ өдөр Москвагийн Улсын их сургуулийг Михаил Ломоносовын нэрэмжит болгов.

1945 онд Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуржээ.

1997 онд “Intel” компани “Pentium II” бичил процессорыг албан ёсоор танилцуулж байжээ.

2000 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины анхны тангараг өргөх ёслол болж байв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top