Сурагчид автобусны бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн хохирол учруулжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 30

Дунд сургуулийн сурагчид дүрсгүйдэн нийтийн тээврээр зорчихдоо автобусны сандлын бүрээс зүсэж, 1.5 сая төгрөгийн эд хөрөнгө сүйдэллээ. Мөн ослын үед ашиглах зориулалттай алхыг авч явах зөрчил гаргасаар байна.

Үүний өмнө нэр бүхий иргэд автобусанд суурилуулсан гар утасны цэнэглэх залгуурт хог хаягдал чихэн эвдэлсэн тохиолдол гарсан.

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинээр нэвтрүүлсэн Yutong загварын автобус нь гадна талдаа гурав, дотор талдаа дөрвөн камераар бичлэг хийж баримтжуулан хоёр сарын хугацаатай хадгалах хүчин чадалтай.

Иймд автобусанд үйлдэгддэг халаасны хулгай, танхайн, олон нийтийн эд хөрөнгийг сүйдэлсэн үйлдлийг баримтжуулан арга хэмжээ авч байна.

Иргэд, зорчигчид та бүхнийг автобусаар соёлтой үйлчлүүлж, нийтийн хөрөнгөдөө гамтай хандахыг уриалж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.178.100) 2024 оны 04 сарын 30

хүмүүжилгүй ухамсар дорой хүмүүсийн хүүхдүүд л ийм зүйл хийнэ

1  |  0
зочин(43.228.130.188) 2024 оны 04 сарын 30

Хүний ЭРХ ЭРХЧӨЛӨӨ-г бусдад гэм хор учруулаагүй, гэмт хэрэг хийгээгүй хүмүүс эдлэх ёстой эрх болохоос биш бусдад төрд хохирол учруулсан, хуульд заасан зөрчил, гэмт хэрэг үйлдсэн хүмүүст хамаарахгүй, ухаан суух арай болоогүй 10 хүртэлх насны багачуудаас дээш насны хүүхэд ч бусдад хохирол учруулбал хариуцлага хүлээх ёстой гэдгийг бүх иргэдэд гэр бүлд нийгэмд анхааруулах нь ёс зүйд нийцнэ, иймд гадаадын орнууд шиг нүүрээ харуулж ёс зүйн хариуцлага хүлээж нийтээс уучлал гуйлгаж байх ёстой иргэдээ

1  |  0
Иргэн (202.126.91.213) 2024 оны 04 сарын 30

Зөв соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй нэг нэгэндээ зөв шаардлага тавьж байх хэрэгтэй хөдөө хот гэлтгүй нэг л Монгол гэдэг үндэстэн шүү уурлаж биш уужуу ухаанаар асуудалд хандаж байгаарай

1  |  0
зочин(203.91.116.130) 2024 оны 04 сарын 30

Толгой муутай хүүхдүүд өндийж бна даа.

2  |  0
Zochin(66.181.186.12) 2024 оны 04 сарын 30

Хөдөөний оркууд УБ хотыг жорлон болгосон.

0  |  0
Top