Израил, ХАМАС-ын гал зогсоох тухай хэлэлцээ царцсан гэв

2024 оны 04 сарын 17

Израилийн барьцааны хүмүүсийг суллах, гал зогсоох тухай хэлэлцээ царцаад байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Тухайлбал, NBC News-ийн мэдээлснээр, хэлэлцээ мухардалд хүрчээ. Учир нь Сирийн нийслэл Дамаск дахь Ираны Консулын газар руу Израил дайралт хийсний дараа Ирантай хурцадмал байдал нь эхний ээлжинд тавигджээ.

ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсийг суллах тухай саналын бүх заалтыг үгүйсгэсэн талаар Израилийн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Түүнчлэн ЦАХАЛ ХАМАС-ын хоёр командлагчийг устгасан байна.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху барьцааны хүмүүсийг чөлөөлөхгүйгээр Газын зурвас дахь байлдааны ажиллагааг зогсоох боломжгүй гэж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top