ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 15

Өнөөдөр 2024.04.15.

Өнөөдөр Дэлхийн урлагийн өдөр, Олон улсын соёлын өдөр, Экологийн мэдлэгийн өдөр тохиож байгаа бол Босни Херцеговинд Армийн баяр, Гүржид Хайрын баяр, Энэтхэгт Бенгалын шинэ жил, Казахстанд Дурлалт хосуудын өдөр, БНАСАУ-д Нарны баяр, Тайваньд Эрүүл мэндийн бурхны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн алдарт эрдэмтэн, зураач, уран барималч, инженер Леонардо да Винчи, Оросын хатан хаан I Екатерина, Францын зураач Теодор Руссо, Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен, Их Британийн жүжигчин Эмма Уотсон, Японы дуучин, жүжигчин Даики Ариока зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1877 оны энэ өдөр Италийн зохион бүтээгч Энрико Форланини энгийн загвартай нисдэг тэрэг агаарт хөөргөв.

1912 онд Атлантын далайд “Титаник” хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний улмаас живжээ. Үүний улмаас 1.5 мянга орчим хүн амиа алдав.

1924 онд АНУ-д дэлхийн анхны автомашины замын газрын зураг гарчээ.

1951 оны энэ өдөр Лондон хотноо Дэлхийн гоо бүсгүйн анхны тэмцээн болов.

1955 оны энэ өдөр АНУ-ын Иллинойс мужийн Дез Пленз хотод анхны “McDonalds” ресторан нээгджээ.

1986 онд АНУ Ливид агаарын цохилт өгөв.

1993 онд газрын тосны “ЮКОС” компани байгуулагдав.

2013 оны энэ өдөр Бостоны марафон гүйлтийн үеэр алан хядах ажиллагаа болсны улмаас гурван хүн амиа алдаж, 300 орчим хүн гэмтжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top