ДОРНЫН ЗУРХАЙ: Дашням өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 09

Аргын тооллын 4 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 1

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нас ахар болно
  • Наран ургах, шингэх: 06.14-19.33
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Огторгуй

 

Аргын тооллын 4 сарын 9, Ангараг гараг. Билгийн тооллын 1, Шийдэм одтой, харагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Дашням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top