Газар орны нэр хууль бусаар өөрчилсөн хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

Эрүүгийн цагдаагийн албанаас Баян-Өлгий аймгийн газар орны нэрийг  хууль бусаар өөрчилсөн гэх хэргийг шалгаж дуусаад  өнгөрөгч 2023 оны сүүлээр прокурорт шилжүүлээд байсан.

Улмаар өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас нэр бүхий 14 хүнд  Эрүүгийн хуулийн 19.16 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар газар орны нэр өөрчлөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийг эргэн сануулбал, тухайн үеийн  Аймгийн Засаг дарга асан А.Гылымхан, /Одоо АТҮТ-ийн дэд дарга/, Аймгийн Засаг дарга асан Д.Баурыжан, Орлогч асан А.Камелият /Одоогийн Засаг дарга/, Орлогч асан Ш.Хабыл /Одоо ИТХ-ын дарга/, Аймгийн Улсын бүртгэлийн дарга асан С.Арман, хуулийн хэлтсийн дарга асан А.Серикболат, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан К.Бекжан, Сагсай сумын Засаг дарга асан С.Хонаев зэрэг 14 хүнийг Улаанхус, Дэлүүн, Сагсай зэрэг сумдад шинээр баг байгуулахдаа газар орны нэрийг улсын бүртгэлд Казак нэрээр бүртгүүлсэн байдаг. Тиймээс дээрх албан тушаалтнуудыг Эрүүгийн хуулийн 19.16 дахь хэсэгт заасан "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн" гэх үндэслэлээр шалгаж байсан юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн 1(66.181.182.58) 2024 оны 04 сарын 24

Монгол улсад амьдарч бгаа юм бол монгол улсын хуулийн дор амьдрана шүү. Үндсэн хуулиа судла. Дур зоргоороо нутаг орны нэр хүндэд халдах эрх байхгүй шүү. Та нарт хүндэтгэлтэй ханддаг байхад өөрсдөө бүдүүлэг авир гаргадаг хачин зантай улс харагддаг.

1  |  0
Зочин(202.126.90.162) 2024 оны 04 сарын 02

Одоогийн ИТ Хурлын дарга Ш. Хабал гэхч нь ноотвй шүү.\n2023 оны сүүлээр захиргааны байгууллагад Монгол улсын далбааг ашиглахдаа уригдсан далбаа хэрэглэж байсан. Монгол хэлээр ярихад модон хэлтэй учир үхсэн хүнийг хүртэл инээлгэдэг.

0  |  0
zochin(59.153.114.99) 2024 оны 04 сарын 02

ene pizdanuudyn sanaa ni tsaashaa kazak ruugaa shuu

1  |  0
zochin(59.153.114.99) 2024 оны 04 сарын 02

ene pizdanuudyn sanaa ni tsaashaa kazak ruugaa shuu

0  |  0
Top