ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 04 сарын 01

Өнөөдөр 2024.04.01.

Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр. Мөн Олон улсын шувуудын өдөр юм. Японд энэ өдөр Хаврын бүжгийн өдөр бол Тайландад Төрийн албаны, ӨАБНУ-д Гэр бүлийн өдөр.

Өнөөдөр “Авьяаслаг Британичууд” нэвтрүүлгийн ялагч, дуучин Сюзан Бойл, Финландын 43 дахь Ерөнхий сайд Александер Стабб, Америкийн сагсан бөмбөгч Робин Лопез, Брүүк Лопез, Олимпын алт, мөнгө, хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Нидерландын гүйлтийн тэшүүрч Ян Блокхуйзен, Олимпын хошой аварга, дэлхийн аварга Хятадын гимнастикч Денг Линлин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

2012 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д хийсэн айлчлал дуусжээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр Испанид Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгснийг удирдагч Франциско Франко зарлажээ. Ингэснээр Испанийн иргэний дайн эцэслэв.

1970 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хоригложээ.

1976 оны энэ өдөр Америкийн иргэн Стив Жобс, Стив Возниак, Рональ Вэйн нар АНУ-ын Калифорниа мужийн Купертино хотод “Apple” компанийг байгуулжээ.

2001 оны энэ өдөр Нидерландад ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан байна.

2004 оны энэ өдөр технологийн алдарт “Google” компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх “Gmail” программыг олон нийтэд танилцуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top