ДОРНЫН ЗУРХАЙ: Тахиа, могой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 26

Аргын тооллын 3 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 16

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.42-19.13
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 3 сарын 26, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, шарагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top