Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 19

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр нийт 2459 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 2046, гэмт хэргийн шинжтэй 113 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүлжээ.

Түүнчлэн өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top