Гуравдугаар сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ

2024 оны 03 сарын 03

Монголын үндэсний бөхийн холбоо гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг танилцуулав.


Гуравдугаар сарын 3-нд 13:00 цагаас Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат, Монгол Улсын начин Дашдуламын Багахүүгийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

9-нд 13:00 цагаас Дорноговь аймгийн Мандах сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Мандах сумын харьяат, Монгол Улсын начин Алтангэрэлийн Хатансайханы нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

10-нд 13:00 цагаас Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

14-нд 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

15-нд 11:00 цагаас Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн хурц, бадрангуй, хичээлт арслан Бат-Очирын Баттогтохын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

16-нд 13:00 цагаас “Үндэсний алтан цом 2024 - Бүх одод"-ын барилдаан,

17-нд 13:00 цагаас Монгол цэргийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,

19-нд 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан,

22-нд 11:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,

23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан "БЕСТ ЦОМ"-ын төлөөх Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн интертайнмент барилдаан,

24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан тус тус болно.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бахр(66.181.191.97) 2024 оны 03 сарын 27

хийх юмаа олж ядсаг ажилгүй улсууд хийх юмаа олж ядаад байвал хөдөө явж малчдад тусал!

1  |  1
Top