СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дээрээс мөс унаж гэмтэх аюулаас болгоомжилно уу

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 02

 

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч өндөр байшин, орон сууцны барилгын дээврийн цас, мөс хайлж ойр орчимд явган зорчих иргэдийн дээрээс мөс унаж гэмтээх аюултай байгаа учраас анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна.

Байгууллага, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоо, иргэд өөрсдийн эзэмшлийн байшин, орон сууцны барилгын дээврийн цасыг цэвэрлэж, мөс унах аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top