Сэлбэ голын 165020 тонн мөсийг тээвэрлэжээ

2024 оны 03 сарын 01

Сэлбэ голын урсцыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор хоёрдугаар сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн шөнө буюу хоёрдугаар сарын 29-нөөс гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө 818 рейсээр 15,800 тонн мөсийг зөөж, Туул голын сав газарт буулгалаа.

Ийнхүү 15 хоногийн хугацаанд нийт 8251 рейсээр Сэлбэ голын 165, 020 тонн мөсийг тээвэрлээд байгаа юм. Техник хэрэгслийн хувьд 15 экскаватор, 120 хово, хоёр портер, таван ковштойгоор ажиллаж байна.

Нийслэлийн 35 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болсон тул эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөж тээвэрлэхээр төлөвлөөд буй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Идэж болглл(66.181.161.246) 2024 оны 03 сарын 01

За 800 хэзээ ч үгү шүү 1 т хэдэн хово хаагуур явсан бүгд л мэдж бгс шү

0  |  0
Zochin (103.57.94.227) 2024 оны 03 сарын 01

Ene bol demii l yum xiigeed baix yum. Gol ursdagaaraa ursana. Mus xaildagaaraa xailna. Demii gazar zuuguud tavichixsan uu.

0  |  0
Top