ӨНӨӨДӨР | "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шаардлага хүргүүлнэ

2024 оны 03 сарын 01

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.03.01/


10:30 цагт “Новотел” зочид буудалд “Жендэрийн тэгш байдлын чадавхыг бэхжүүлэх" төслийн нээлт болно. Утас: 9139-9149.  

11:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабаас малчдад туслах тусламжийг УОК-т хүлээлгэн өгнө.

11:00 цагт Спортын төв ордонд мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож цомын эзэн, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Архи, тамхигүй Монгол” ТББ-аас хэвлэлийн хурал зарлажээ. 

11:00 цагт ХСҮТ-д Монгол Улсад эмчлэх боломжгүй “Тархи, нуруу нугасны хавдрын навигацийн болон стереотактик туяаны мэс засал"-ын технологийг нэвтрүүлж эхэлсэн талаар мэдээлнэ. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11:00 цагт “Хайрхан” ТББ-аас Төрийн ордны баруун хаалган дээр “Эрдэнэс тавантолгой”-г олон нийтэд 10 хувь өмчлүүлэх” Засгийн газар"  болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-д шаардлага хүргүүлнэ.

13:00 цагт “Бишрэлт” зочид буудалд Дэлхийн 32 оронд хэрэгжүүлж буй “Click the star” төсөл Монгол Улсад хэрэгжих талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9090-1134, 9069-1134.

14:00 цагт Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” музейн үнэт цуглуулгын үзэсгэлэнг нээнэ.

15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд МҮБХ-ноос  малчдад туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан зохион байгуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top