АХБХ-ны футзалын дасгалжуулагчийн “1”-р зэрэглэлийн сургалт үргэлжилж байна

2024 оны 02 сарын 29

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос хэрэгжүүлж байгаа 21 аймгийн гишүүн холбооны дасгалжуулагчийг хөгжүүлэх, ур чадварыг дээшлүүлэх төслийн хүрээнд зохион байгуулж буй Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны Футзалын Дасгалжуулагчийн "1"-р  зэрэглэлийн сургалт үргэлжилж байна.

Уг сургалтад нийтдээ 17 дасгалжуулагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг АХБХ-ны Элит зэрэглэлийн сургагч багш, БНСУ-ын мэргэжилтэн, доктор профессор И Ён Жин болон МХБХ-ны дасгалжуулагчийн сургагч багш С.Эрдэнэ-Очир, П.Алтантулга нар удирдан явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top