"Халуун сэтгэл" тоглолтоос 420 сая төгрөг цуглажээ

2024 оны 02 сарын 29

"Харанга" хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих "Халуун сэтгэл" аяныг энэ сарын 24-нд рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан билээ.

Тус хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд өчигдөр /2024.02.28/ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нарт хүлээлгэн өглөө.

Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр сэтгэлийн хандив өргөсөн нийт ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top