ЭМГЭНЭЛ | ДАШНАМЖИЛЫН ДАРАМБАЗАР

2024 оны 02 сарын 23

    ЭМГЭНЭЛ

          ДАШНАМЖИЛЫН ДАРАМБАЗАР 

    (1947-2024)

Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, "Алтан гадас" одонт Дашнамжилын Дарамбазар нь  2024 оны хоёдугаар сарын 22-нд таалал төгсөж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Бидний хайртай аав, өвөө, анд, Дашнамжил овогтой Дарамбазар 1947 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хужиртын Хүүшийн өвөлжөө гэдэг газарт айлын ууган хүү болон мэндэлсэн. Найман нас хүртэл эцэг эхийн гар дээр өсч хүмүүжин, 1955 онд Архангай аймгийн нэгдүгээр дунд сургуульд орсон. 1959 онд гэр бүлийн хамт Улаанбаатар хотод шилжиж ирээд, Сүхбаатар районы хоёрдугаар дунд сургуульд орж 1963 онд долдугаар анги төгсжээ. 1966 онд Ажилчны районы 18-р дунд сургуулийн 10-р ангийн оройн ангид суралцаж төгссөн юм.  Тэрбээр амьдралынхаа 47 жил ажил хөдөлмөр хийсэн ба үүний 28 жил нь урлаг соёлын байгууллагад, 19 жил нь хөнгөн аж үйлдвэрийн салбарт ажиллажээ.

1974 - 1989 он хүртэл Ноосон Нэхмэлийн үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэрт засварчин, туслах мастер, ахлах мастераар тус тус ажиллаж байв. Нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа “Мөнгөн долгио” урлагийн хамтлаг байгуулж ахлагчаар ажиллаж  байсан бөгөөд энэ хугацаанд төр засгаас зохиогдсон урлаг, уран сайхан, спортын бүх арга хэмжээний идэвхтэн байлаа. МҮЭ-ийн таван удаагийн их хурлын концерт болон МҮЭСТО-ны нээлтийн тоглолтод  оролцож гоцлол хөгжим тоглодог байв.

1989 оны гуравдугаар сарын 15-нд нэрт урлаг судлаач Ж.Бадраа, С.Цоодол, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн захирал асан С.Лунаа нарын санаачилан үүсгэн байгуулж буй Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын анхны лимбэ хөгжимчнөөр орж ажилласан. “Түмэн эх” чуулгад ажиллаж байхдаа гадаадын 20 гаруй орноор аялан тоглолт хийж улс эх орныхоо урлаг соёлыг сурталчилж байсан юм. 2007 оноос "Буян" компанид ажиллаж байгаад 2011 онд тэтгэвэрт гарчээ. 

Ажиллах хугацаандаа 20 гаруй хүнийг мэргэшүүлэн дадлага туршлага олгож, залуу боловсон хүчин бэлтгэхэд хувь нэмэрээ оруулсан юм.

 

Шагнал урамшуулал:

 

  • Олон төрлийн баярын бичиг
  • Соёлын Яамны Хүндэт үнэмлэх
  • Соёлын Тэргүүний ажилтан – 1992 онд
  • Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медаль,
  • Өвөр Монголын 40 жилийн ойн медаль,
  • Улаан Мөчир чуулгын ойн медаль
  • 1976 онд Герман Улсад зохиогдсон Социалист орнуудын ажилчин залуучуудын 19-р Их наадмаас Алтан медаль
  • МҮЭ-ийн 50 жилийн ойн хүндэт тэмдэг
  • Хилийн Цэргийн 60 жилийн ойн хүндэт тэмдэг
  • А.Ү.К-ийн 80 жилийн ойн хүндэт тэмдэг
  • Ажилчны Соёлын Ордны 80 жилийн ойн медаль
  • Урлагийн үзлэгийн алт, мөнгө, хүрэл медалиуд
  • Төрсөн нутаг Батцэнгэл сумын 70, 90 жилийн ойн медаль
  • 1992 онд Хотын захиргааны хүндэт үнэмлэх
  • 2011 онд БГД-ийн ИТХ-ын өргөмжлөл
  • 2022 онд "Алтан гадас" одонгоор тус тус шагнуулж байжээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Altantuya(202.126.88.121) 2024 оны 02 сарын 25

Shan buural ah mini tengeriin orondoo taivan noirsdoo .. Um mani bad me hum

0  |  0
Oyunbileg(59.153.115.218) 2024 оны 02 сарын 24

Saihan ah mini tengeriin orondoo taivan noirsdoo

0  |  0
Ач охин-Б Ундрам(66.181.188.93) 2024 оны 03 сарын 02

Тэнгэрийн оронд сайхан нойрсоорой өвөө Би заримдаа таны зургийг хараад их уйлдаг Хайртай шүү өвөө Ум ма ни бад мэ хум

6  |  0
Ач охин-Б.Уярал(66.181.187.134) 2024 оны 03 сарын 02

Тайван нойрсдоо өвөө минь. Үргэлж танаараа бахархаж явсан шүү. Ум ма ни бад мэ хум. Гүн ээ харамсаж байна

3  |  0
Т.Жигжидсүрэн(122.201.31.219) 2024 оны 02 сарын 23

Та минь тайван нойрсдоо.Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Зочин(103.57.93.216) 2024 оны 02 сарын 23

Ум ма ни бадми хум

0  |  0
Ач охин- Т.Аззул(202.9.46.244) 2024 оны 03 сарын 08

Өвөө минь та амгалан нойрсдоо. Охин нь үргэлж танаа бахархдаг шүү. Дараа төрөхдөө дахин сайн хүн болж төрөөрэй

3  |  0
Ар(83.185.87.55) 2024 оны 02 сарын 23

Та минь тайван нойрсдоо. Бид нар нь танаараа үргэлж бахархаж, таныхаа залгамжыг үeийн үeд бахархалтайгаар үргэлжлүүлэх болно. \nУм маа ни бад ми хум

0  |  0
Зочин(66.181.188.165) 2024 оны 02 сарын 23

Ум ма ни бад мэ хум

0  |  0
g(66.181.178.251) 2024 оны 02 сарын 23

um mani badme xum

0  |  0
Top