ӨНӨӨДӨР | Өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын эвент, үйл ажиллагааг танилцуулж мэдээлнэ

2024 оны 02 сарын 23

Өнөөдөр болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. /2024.02.23/


08:30-16:30 цагт АШУҮИС-д “Эрүүл мэндийн сэтгүүл зүй ба мэдээлэл, харилцаа холбоо” сургалт уулзалт болно. Утас: 99106-580, 8802-3206.

09:00-13:30 цагт “Блью Скай” зочид буудалд Тогтвортой бизнесийн Монголын анхны “Sustainable Business” форум болно.  

10:00 цагт УЦУОШГ-т БОАЖЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал болно. Өвлийн аялал жуулчлалын гуравдугаар сарын эвент үйл ажиллагааг танилцуулж мэдээлнэ. Утас: 8803-8882.

11:00 цагт УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү болон ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар ОБЕГ-т мэдээлэл хийнэ.

11:00 цагт Монгол бөхийн өргөөнд Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

11:30 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд Зуданд нэрвэгдсэн малчдад төрийн бодлого хэрэгтэй байна сэдвээр иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагт Дамбадаржаалин хийдэд Рашаан булаг шанд тойрмыг ойр орчмын сүм хийдүүд хариуцан арчлан хамгаалж байх талаар Дамбадаржаалин хийд Усны газартай санамж бичиг байгуулна. Энэ хүрээнд рашаандаа хүндлэл үзүүлж ном айлдан тохижилтын ажлыг эхлүүлнэ.

14:00 цагт МУБИС-ийн номын санд "Өнөөгийн Монгол судлалын товч" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 8810-2915.

14:00 цагт “Чингис хаан”-ы музейд ШУТИС, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургуулийн хамтарсан “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх онол, практик хосолсон сургалт”-ын мэргэжилтнүүдэд олон улсын сертификат гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top