Сүүлийн 49 жил ажиглагдаагүй ЦАС ИХТЭЙ ЖИЛ болж байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 02 сарын 20

Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна.

2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 2.5 дахин их хур тунадас орсон ба түүхэнд ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Увс, Завхан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас орсон байна.

Харин өнгөрөгч 12 дугаар сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их хур тунадас орсон ба 2012 оноос хойш ажиглагдаж байгаагүй хур тунадас ихтэй сар болж өнгөрсөн бөгөөд Говь-Алтай, Дундговь аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй хамгийн их цас оржээ.

Нэгдүгээр сард Монгол орны хэмжээнд дунджаар 3.5 мм хур тунадас орсон нь олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас орсон ба 2010 хойш тохиолдож байгаа хур тунадас ихтэй сар болж өнгөрлөө.

Мөн Баянхонгор, Төв, Сүхбаатар, аймгуудад 1975 оноос хойш ажиглагдаж буй хамгийн их цас орсон байна.

2024 оны хоёрдугаар сард нийт нутгаар олон жилийн дундажтай харьцуулахад Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Төвийн ихэнх нутаг, Булган, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим сумдын нутгаар 1.2-3.6 дахин их орлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.113.83) 2024 оны 02 сарын 21

Гайхаад байх зүйл биш монгол орон цаг агаарын эрс, тэс уур амьсгалтай, 4 улиралтай өвөл хүйтэн урт үргэлжилдэг гэдгийг үхэр монголчууд бүгд л мэддэг. Даан ч тэд архичин, тэгээд залхуу новшнууд юм.

0  |  0
Top