III Чарльз хаан ард иргэддээ талархал илэрхийлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 11

Их Британийн хаан III Чарльз хорт хавдраар оношлогдсоноос хойш анх удаа ард иргэддээ хандан мэдэгдэл хийжээ.

Тэрбээр түүний эрүүл мэндэд санаа зовниж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, сайн сайхныг хүссэн захидал ирүүлсэн хүн бүрд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Хорт хавдартай нүүр туулсан хүн бүрд сэтгэлийн сайхан үгс тайвшруулдаг. Түүний өвчний талаарх мэдээлэл нийгмийн хорт хавдрын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хорт хавдартай хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулахад нэмэр болсонд баяртай буйгаа тэрбээр илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараа(103.212.117.105) 2024 оны 02 сарын 13

Диана-г гомдоосны гор нь гарч үйлийн үрээ эдэлж байгаа юм.

0  |  0
Top