Чарльз хаан 100 жилийн уламжлалыг эвдэхээр шийдэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 27

 

Их Британийн хаан III Чарльз хаан ширээнд суух ёслолын ажиллагаанд оролцохоор явахдаа алдарт “Gold State” сүйх тэрэгнээс татгалзахаар шийджээ.

Уламжлал ёсоор, 260 жилийн өмнө бүтээсэн энэ сүйх тэргийг шинэ хааныг өргөмжлөх ёслолын үеэр Букингэмийн ордноос Вестминстерийн сүмд хүргэхэд ашигладаг.

III Чарльз, хатан Камилла нар сүйх тэрэгний оронд өөр тээврийн хэрэгслийг сонгосон байна. Харин тэд Вестминстерийн сүмээс Букингэмийн ордон руу “Gold State” сүйх тэргээр буцахаар болжээ.

1953 онд хатан хаан агсан II Элизабет хаан ширээнд өргөмжлөх ёслолын ажиллагаанд оролцохоор “Gold State” сүй тэргээр явж байжээ. Хожим нь хатан хаан 1762 оны сүйх тэргээр явахад донсолгоо ихтэй, “аймшигтай” байсан хэмээн ярьж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.219) 2023 оны 05 сарын 07

Бакинам палас.

1  |  0
Top