Аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2024 оны 02 сарын 05

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын  112 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top