“What3words” апп-аар хаяг байршлаа тодорхойлж, дуудлага мэдээлэл өгөх боломжтой

2024 оны 01 сарын 31

Онцгой байдлын байгууллага нь “what3words” программыг ашиглан, байршлыг цаг алдалгүй тогтоох боломжийг бүрдүүлж, дуудлага, мэдээллийг хүлээн авч байна. 

Мэдээлэл, дуудлага өгч байгаа иргэн хаяг байршил тодорхойгүй, координат өгөх боломжгүй тохиолдолд өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд суулгасан “what3words” апп-г ашиглан гурван үгт хаягаа ирүүлнэ. Ингэснээр таны байршлыг зөв тогтоож, богино хугацаанд хариу арга хэмжээг зохион байгуулах ач холбогдолтой юм.  

 Энэхүү программыг өөрийн барьж байгаа гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore-оос татаж суулган ашиглана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top