ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -12 хэм хүйтэн байна

2023 оны 12 сарын 30

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хэсгээр, маргааш өдөр Дорнод-Монголын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 12 дугаар сарын 30-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө төвийн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг голын хөндийгөөр -30...-35 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25...-30 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, Хангайн нурууны өвөр бэл орчмоор -10...-15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -15...-20 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -18...-23 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -21...-23 градус, бусад хэсгээр -17...-19 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -17...-19 градус, өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -12...-14 градус хүйтэн байна.

2023 оны 12 дугаар сарын 31-нээс 2024 оны 01 дүгээр сарын 04-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 01 дүгээр сарын 01-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 31-нд зарим газраар, 01 дүгээр сарын 03-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -12...-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -7...-12 градус, өдөртөө +2...-3 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -6...-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top