ЗАНГИА ПОРТАЛ ХХК 2023 оны “Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер” боллоо

2023 оны 12 сарын 26

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн Монгол Улсын оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "Entreprenuer 2023" Меркури цом гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 22-нд 26 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Бизнесийн салбарт өндөр амжилт гаргаж, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдээс Гран при, Оны онцлох 10 аж ахуйн нэгж, тодорхой салбарын ENTREPRENEUR, GREENPRENEUR номинациар тэргүүлсэн шилдэг ААН-үүдийг тодрууллаа.

2023 онд нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийтэд үнэ төлбөргүй сургалт хөгжлийн бодитой хөрөнгө оруулалт хийж “Зангиа Аудио”, “Зангиа Академи” “Зангиа Тv” “Зангиа News” “Зангиа B2B” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн ЗАНГИА ПОРТАЛ ХХК 2023 оны “Мэдээллийн технологийн салбарын Энтрепренер” компаниар тодорлоо.

Zangia.mn нь 10,000 гаруй гишүүн байгууллага, 900,000 идэвхтэй хэрэглэгчийг холбон хүний нөөцийн салбарт 14 төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top