Израилийн 398 цэрэг амиа алджээ

2023 оны 12 сарын 04

Палестин-Израилийн мөргөлдөөн хурцадсанаар Израилийн нийт 398 цэрэг амиа алджээ.

Израилийн Батлан хамгаалах армиас мэдээлснээр тус улсын арми хамгийн их хохирлыг ХАМАС хөдөлгөөн дайрсан өдөр амссан байна.

ЦАХАЛ-аас өмнө нь ХАМАС бүлэглэлийн аравдугаар сарын 7-ны дайралтыг удирдсан гишүүнийг устгасан талаараа мэдэгдсэн юм.

Мөн Израилийн Нийтийн аюулгүй байдлын албаны тэргүүн Ронен Бар тус улс Палестины ХАМАС хөдөлгөөний Газын зурвас, Баруун эрэг, Ливан, Турк, Катар дахь бүх гишүүнийг устгана гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top