АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Киссинжер таалал төгсжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 30

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер 100 насандаа таалал төгссөн тухай Kissinger Associates мэдээлжээ.

Тэрбээр Коннектикут дахь гэртээ хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хенри Альфред Киссинжер 1929 оны тавдугаар сарын 27-нд Германы Фюрт хотод төржээ. 1938 онд түүний гэр бүл Нью Йорк хотод шилжин суурьшсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Киссинжер Америкийн цэргүүдтэй хамт Германд тулалдаж байсан ба Хүрэл одоор шагнуулж байв.

1969 оноос хойш Хенри Киссенжер АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллахдаа гадаад бодлогыг тодорхойлоход томоохон үүрэг гүйцэтгэж эхэлсэн ба 1973-1977 оны хооронд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Энх тайвны Нобелийн шагналтан АНУ, ЗХУ-ын харилцааг зөөлрүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэснээс гадна АНУ, БНХАУ-ын харилцааны эхлэлийг тавьж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(59.153.112.197) 2023 оны 12 сарын 01

1929 ond torood 100 nasaljee genee

0  |  0
Top