С.Отгонбат, Д.Бямбажав нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа

2023 оны 11 сарын 22

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр /2023.11.22/ Монголын пара бочигийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монголын пара бочигийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч С.Отгонбат, дасгалжуулагч Д.Бямбажав нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.

О.Баттулга дарга “Пара бочи нь монголд хожуу үүсэж хөгжсөн ч өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, үзүүлсэн амжилт нь жилээс жилд ахиж байгааг онцолж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих үйлсэд нь амжилт хүслээ.

Монголын бочигийн тамирчин Х.Ирмүүн Польш улсад болсон олон улсын тэмцээний шилдэг наймд шалгарсан ба тэрбээр өдгөө дэлхийн чансааны 49 дүгээр байрт жагсаж байна.

Азийн зуны спортын пара наадамд Монголын тамирчид хоёронтоо оролцсон бөгөөд Хонгконг улсад ирэх сарын 3-12-ны өдрүүдэд болох Ази Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчидаа оролцуулахаар бэлтгэл сургуулилтаа хангаж буйгаа дуулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top