Гахайн зүрхтэй хоёр дахь өвчтөн нас баржээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 02

Гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан дэлхий дээрх хоёр дахь өвчтөн Лоренс Фосетт мэс заслаас хойш зургаан долоо хоногийн дараа нас баржээ.

Мэрилэндийн их сургуулийн анагаах ухааны төвийн мэдээлснээр, түүнд гений өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгаснаас хойш зургаан долоо хоног амьдарсны эцэст нас баржээ. Зүрхний дутагдал нь сүүлийн шатандаа орсон Фосетт есдүгээр сарын 14-нд төс төвд хандсан байна. Есдүгээр сарын 15-нд АНУ-ын хүнс, эмийн чанарын хяналтын газар өвчтөний насыг уртасгахын тулд гений өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлэн суулгах зөвшөөрлийг түргэвчилсэн журмаар олгожээ.

Мэс заслын дараах нэг сарын хугацаанд зүрх сайн ажиллаж байсан ба өвчтөн дахин алхахыг хичээж байжээ. Гэвч сүүлийн үед шилжүүлэн суулгасан зүрх ондооших шинж тэмдэг илэрч, улмаар үхэлд хүргэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top