Хүнд анх удаа гахайн бөөр шилжүүлэн суулгажээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

АНУ-ын эмч нар анх удаа хүнд гахайн хоёр бөөрийг шилжүүлэн суулгажээ. Мэс засалд бэлтгэх явцад донор гахайн геномоос хүний дархлааны эсийн зүгээс ондооших хариу урвал үзүүлдэг хэсгийг авсан байна.

“American Journal of Transplantation” сэтгүүлд бичсэнээр, амьтны эд эрхтнийг хүнд шилжүүлэн суулгахад гаднын эсийг ондоошуулдаг хүний дархлааны тогтолцооны хариу урвал саад болдог байжээ. Биологичид энэ асуудлыг 2010-аад оны эхээр шийдвэрлэсэн байна. Ингэхдээ тэд CRISPR/Cas9 ген засварын тусламжтай “хүний, өөрийн” гэж ялгадаг хэсгийг генийн дарааллаас салган авах эсвэл хүний генийн хэсгээс залгах технологийг боловсруулжээ. Ингэснээр шилжүүлэн суулгаж буй эд эрхтэн тухайн өвчтөний дархлааны тогтолцоонд танигдахгүйгээс гадна бүх бүлгийн цустай нийцэх чадвартай болсон байна.

Мэс засал хийснээс хойших гурван хоногийн ажиглалтын явцад шилжүүлэн суулгасан хоёр бөөрөнд дотор цус алдах зэрэг хүний цусны эргэлтийн тогтолцоон дахь өндөр даралттай холбоотой ямар нэгэн сөрөг нөлөө, согог ажиглагдаагүй байна. Үүнээс гадна мэс заслын дараах эхний нэг цаг хагасын дараа донор амьтны бөөр өвчтөний цусыг хорт бодисоос цэвэрлэх үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна.

Мэс засал амжилттай болсон нь тохиромжтой донорын бөөр олдохгүйн улмаас хорвоог орхиж буй олон зуун мянган өвчтөний амийг аврах боломжтой болно гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top