Хүнд шилжүүлэн суулгасан гахайн зүрхэнд вирус илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 07

АНУ-ын судлаачид генийн өөрчлөлттэй гахайн зүрхийг шилжүүлэн суулгуулсан анхны өвчтөний үхлийн шалтгааныг судлах явцад гахайн зүрхэнд аюултай вирус илрүүлжээ. Гэсэн хэдий ч судлаачид эл вирус үхлийн шалтгаан болсон эсэхийг тодорхой хэлж чадахгүй байна гэж “Associated Press” агентлаг мэдээлжээ.

Мэрилэнд мужийн оршин суугч генийн өөрчлөлттэй гахайн зүрх шилжүүлэн суулгуулсан анхны өвчтөн болж байсан. Гэсэн ч өвчтөн мэс ажилбараас хоёр сарын дараа нас барсан билээ. Мэрилэнд их сургуулийн эмч нар гахайн зүрхэнд херпесийн төрлийн гахайн цитомегаловирус илрүүлсэн байна.

Эл вирус зүрхэнд хавдар үүсгэсэн эсэх талаар хараахан хэлж мэдэхгүй байна мэс засал хийсэн эмч Бартли Гриффит онцолжээ.

АНУ-ын эрүүл мэндийн төвүүдэд донор амьтдын эд эрхтнийг амьд өвчтөнүүдэд шилжүүлэх суулгах туршилт хийхээр төлөвлөж байна. Гахайн зүрхэнд илрүүлсэн вирус энэ төлөвлөгөөнд нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна гэж тус агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(102.89.85.215) 2025 оны 04 сарын 19

Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарс

0  |  0
Зангараа(202.179.26.88) 2025 оны 03 сарын 13

Шилжүүлэн суулгаад үхсэний дараа илрүүлэх биш аливаа донор эрхтнийг шилжүүлэн суулгахаас өмнө ямар байгааг нь судлах ёстой. Болоогүй байна даа Америкчуудаа анагаахын чиглэлийн биш надаас зөвлөгөө авч байх ч гэж дээ...

1  |  1
Баянаа(66.181.179.190) 2025 оны 03 сарын 13

1  |  0
Close menu