Лиса үерхлийнхээ тухай цуурхлыг батлав уу?

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

 

Сүүлийн хоёр сарын хугацаанд BLACKPINK хамтлагийн гишүүн Лисаг TAG Heuer-ийн гүйцэтгэх захирал Фредерик Арнаулттай болзож байгаа гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг хоёр тал албан ёсоор батлаагүй байгаа ч энэ сарын 03-ний өдөр Парисын нэгэн ресторанд хамтдаа очсон нь папарацийн дуранд өртжээ. 

Лисаг Grazy Horse кабаре театр үзүүлбэр үзүүлэх үеэр Фредерик Арнаултийн гэр бүлийн гишүүд бүгд хүрэлцэн ирж, VIP суудлаас түүний үзүүлбэрийг үзэж сонирхжээ. Дэлхийн хамгийн чинээлэг гэр бүлийн жагсаалтад хоёрт бичигддэг Арнаултын гэр бүл Лисаг хүлээн зөвшөөрсөн нь энэ бололтой. 

Мөн хосууд олон нийтийн газар болзож байгаа нь харилцаагаа нууцлах бодолгүй байгааг нь илтгэж байна хэмээн шүтэн бишрэгчид нь дүгнэжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(139.5.217.100) 2023 оны 10 сарын 04

Лиза ч дэлхийн тэргүүн баянаас ч илүү алдартай л даа. Тэр шоунд орсон нь ямар учиртай ч юм

0  |  0
Top